2008 Хятадын эмэгтэй хүний гутлын эх нутгийн олон улсын 3 дахь бизнес наадам энэ оны 10-р сарын 14—16-нд Сычуаний Чэндүд болно. Энэ нь мөн ч "5.12"-нд Сычуаньд газар хөдөлж, онц их гамшиг болсноос хойш уг мужид зохиогдох гэж байгаа олон улсын анхны томоохон үзэсгэлэн юм.
Энэ удаагийн үзэсгэлэнг Хятадын Хөнгөн аж үйлдвэрийн нийгэмлэг, Сычуань мужийн засгийн газар болон Хятадын Ширэн гутлын нийгэмлэг хамтаар зохион байгуулах юм байна. Өнөөгийн байдлаар олон улсын гутлын ажил төрлийн 6 нэрт байгууллага болон Европын гутлын ажил төрлийн тэргүүний 38 аж ахуйн нэгж уг наадамд оролцохоор байгаа юм байна. \Э.Цогзолмаа орчуулж, Цэцэн хянав\
|