• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-08-21 17:14:24    
Тамирчид, жуулчид сэтгэл өндөр үйлчлүүлж байна

Хятадын Олон Улсын Радио

      Олимпийн нээлтийн ёслол болсноос хойш Бээжин хотын жуулчид хүлээж авсан байдлаас үзвэл, дэг журам үндэсэндээ сайн байж, үйлчилгээ ханган хүлээж авах баталгааны ажлаа бүрэн дүүрэн биелүүлж байна гэж Бээжин хотын Аялал жуулчлалын газрын орлогч дарга Шүн Юймэй 21-ний өдөр Бээжингийн Олимпийн хэвлэл мэдээллийн төвд болсон хэвлэлийн бага хурал дээр хэллээ.

     Тэрээр хэлэхдээ, 8--20-ны өдрүүдэд Бээжин хотын аялал жуулчлаын гол болох 164 үзэмжит цэг нь жуулчдыг давхардсан тоогоор 4 сая 800 мянга хүлээж авсан байна. Хааны ордон, Ихэюань цэцэрлэгт хүрээлэн, Тэнгэрийн сүм, Цагаан хэрэм зэрэг Бээжингийн аялал жуулчлалын гол болох газрууд нь 20 гаруй орны 1000 орчим хүндэт зочдыг хүлээж авсан байна. Үүний зэрэгцээ зочид буудлын ашиглалтын хэмжээ төсөөлснөөс илүү байна. Өнөөгийн байдлаар, зочид буудалд албаны талын хүлээж авсан зочин 45 мянгад хүрсэн байна гэжээ. \Цэцэн орчуулж, Э.Цогзолмаа хянав\