Олимпийн 29-р наадмын Зохицуулах хорооны дарга Хейн Вербругген 21-ний өдөр Бээжинд хэлэхдээ, Олимпийн наадмын хүрээнд зохиогчийн эрхийг хамгаалах талаар Хятад улсын хийж байгаа ажлыг Олон Улсын Олимпийн Хороо өндрөөр үнэлж байна гэлээ.
Хулгайлан олшруулахын эсрэг Хятадын Засгийн газрын хийж байгаа ажил нь Бээжингийн Олимпийн наадмын амжилттай явагдахад үндэс суурь тавьж өгсөн бөгөөд Олимпийн наадмын хүрээнд зохигчийн эрхийг хамгаалах дэлхий нийтийн ажилд ч үлгэр жишээ боллоо. Хятад улстай хамтын ажиллагаагаа цаашид эрчимжүүлэн, хулгайлан олшруулахын эсрэг ажлын 2008 оны Бээжингийн Олимпийн наадмын хүрээн дэх туршлагыг зохистой хэлбэрээр дүгнэн солилцож, Олимпийн наадмуудын оюуны өмчийн эрхийн хамлаалтыг чангатгахыг Олон Улсын Олимпийн Хороо хүсч байна гэж Хейн Вербругген тэмдэглэжээ. \О.Дарамбазар орчуулж, Цэцэн хянав.\
|