Олимпийн наадмыг зохион байгуулах эрхийн төлөө өрсөлдөөд амжилтад хүрснээс Олимпийн наадмыг зохион байгуулах хүртлэх энэ 7 жилд, Хятадын Шинжлэх Ухаан Техникийн Яам нь Бээжин хот болон холбогдох салбаруудтай хамтран нийт 3 тэрбум 170 сая юаний хөрөнгө оруулж, мянга гаруй төсөл хэрэгжүүлж, шинжлэх ухаан техникийн олон ололт амжилтад хүрчээ.
Бээжингийн олимпийн наадмын нээлтийн ёслол нь өнгөрсний Олимпийн наадмуудынхаас хамгийн нарийн түвэгтэй техникийн системийг ашиглаж, дэлхийн тэргүүний шинэ техникийг ихээр ашигласан байгаа юм. Үндэсний Биеийн Тамир Спортын Талбай--"Шувууны үүр" болон Үндэсний Усанд Сэлэтийн Төв--"Усан шоо"-гийн барилга байгуулалтад "дэлхийн хамг"-ийг олон бүтээсэн юм. Олимпийн цэцэрлэгт хүрээлэн зэрэг Олимпийн шинээр байгуулсан 11 ордон талбайн 7-г нь Хятад улс бие даан зураг төсөл хийж, 4-ийг нь Хятад улс гадаадынхантай хамтран зураг төсөл хийсэн юм. Бээжингийн Олимпийн наамдын бүх барилга байгуулалтад шинжлэх ухаан техникийн хэдэн арван шинэ ололт амжилтыг бие даан үүдсэн бөгөөд Олимпийн наадмын бүх барилга байгуулалтад эх орондоо үйлдвэрлэсэн болд материалыг ашиглажээ. \Урангоо орчуулж, О.Дарамбазар хянав.\
|