Сурвалжлагчийн Хятадын Иргэдийн засаг захиргааны яамнаас мэдээлснээр, 22-ны өдрийн 8 цагт хийсэн эхний бүртгэлийн дүнгээс үзэхэд, Юньнань мужийн Инжянний газар хөдлөлтөд 3 хүн нас барж, 15 хүн хүнд бэртэж, 55 хүн хөнгөн бэртэж, 120 мянган иргэдийг яаралтай шилжүүлсэн юм байна.
Хятадын Газар хөдлөлтйн үндэсний станцын сүлжээний хэмжин тодолсноор, Бээжингийн цагаар 8-р сарын 21-ний өдрийн 20 цаг 24 минутын үеэр, Хятадын өмнө биеийн нутгийн Юньнань мужийн Дэхүнгийн Дай болон Жинпө үндэстний өөртөө засах жөүгийн Инжян шянд 5,9 баллын газар хөдөлсөн байна. Хятадын Иргэдийн засаг захиргааны яам нь гамшгаас авран туслах 4-р зэрэглэлийн яаралтай төсөл ажлуулсан бөгөөд, газар дээр нь ажлын хэсэг учуулж гамшгийн байдлын мэдүүлэг авч, гамшгаас авран туслах ажлыг туслан хийж байна.
Одоогийн байдлаар, гамшигт нэрвэгдсэн хэсэг районы зам харилцаа, шуудан холбоо түр тасалдсан бөгөөд, гамшгийн байдлыг цаашид нягтлан шалгаж, тодолж байна. \Номин орчуулж, цэцэн хянав\
|