Бээжин хотын хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн ажил эрхэлсэн хорооны тамган газрын дарга Ли Цаймао 22-ны өдөр хэлэхдээ, Бээжингийн олимпийн наадам нь Бээжингийн саадгүй барилга байгууламжийн байгуулалтыг хөгжүүлж, Бээжингийн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн ажил үйлсэд эрхэм нандин эд материалын ба оюуны өв үлдээх болно гэжээ.
Ли Цайма мөн өдөр Бээжинд сурвалжлагчийн сонирхсон асуултад хариулж хэлэхдээ, Бээжингийн саадгүй байгуулалт нь өнгөрсөн хоёр жилийн хугацаанд их түргэн хөгжиж, метро, нисэх онгоцны буудал болон галт тэрэгний буудал зэрэг нийтийн үйлчилгээний барилга байгууламж нь цөм хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсэд үйлчлэх саадгүй төхөөрөмжтэй болсон байна. Саадгүй барилга байгууламжийн байгуулалтыг хөгжүүлэхийн тулд, Бээжин хот нь саадгүй барилга байгууламжийн тухай Хятадын анхны орон нутгийн чанартай хууль дүрмийг боловсруулан хэрэгжүүлсэн байна гэжээ./Хүчит орчуулж, Цэцэн хянав/
|