Хятад улсын дарга Хү Жиньтао 22-ны өдөр Бээжинд Бээжингийн Олимпын хотхонуудыг сонирхох мөн Олимпын наадмын хаалтын ёслолд оролцохоор хүрэлцэн ирсэн гадаадын хэсэг улс орны удирдагчидтай уулзсан байна.
Их Британийн ерөнхий сайд Гордон Бровнтай уулзах үедээ Хү Жиньтао хэлэхдээ, Олимпийн наадмын туршлагыг Их Британийн талтай хамтран хуваалцахад Хятадын тал бэлэн байна гэжээ. 2012 оны Лондоны Олимпийн наадмыг бүрэн дүүрэн амжилтанд хүрэхийг тэрээр хүсэн ерөөсөн байна. Бровн хэлэхдээ, Хятадын талын Олимпийн наадмыг зохион явуулсан ба спортын зарим төрлүүдийн тэмцээний амжилттай туршлагаас суралцаж, Лондоны Олимпийн наадмыг өндөр түвшин бүхий Олимп болгон зохион явуулахад Их Британийн тал бэлэн байна гэжээ.
Доминикын ерөнхийлөгч Олафур Рагнар Гримсонтой уулзах үедээ дарга Хү Жиньтао хэлэхдээ, Доминикын талтай хамтран чармайж байгаад, олон салбар дахь солилцоо хамтын ажиллагаагаа тасралтгүй өргөтгөж, хамтаар хөгжихөд Хятадын тал бэлэн байна гэжээ.
Дарга Хү Жиньтао Исландын ерөнхийлөгч Олафур Рагнар Гримсоонтой уулзах үед хэлэхдээ, Исландын талтай хамтаар чармайж, хоёр орны харилцаа болон олон салбар дахь ажил хэрэгч хамтын ажиллагааг байнга гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд Хятадын тал бэлэн байна гэжээ.
Австралийн Амбан захирагч Мичаел Жеефритай уулзах үед дарга Хү Жиньтао хэлэхдээ, Австралийн талтай хамтдаа Хятад, Австрали хоёр орны харилцааг шинэ үе шатанд гаргахад Хятадын тал бэлэн байна гэжээ. \Номин орчуулж, Цэцэн хянав\
|