• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-08-23 16:09:15    
Ши Жиньпин ОУОХ-ны гишүүд зэрэг зочдыг хүндэтгэн зоог барилаа

Хятадын Олон Улсын Радио

     Хятад улсын дэд дарга Ши Жиньпин 22-ын өдөр Бээжингийн Ардын Их Хурлын Ордонд Олимпийн 29-р наадад оролцож байгаа Олон Улсын Олимпийн Хорооны шигүүд, улс орон, бүс нутгийн Олимпийн хороодын ерөнхийлөгч нар, олон улсын биеийн тамир спортын төрөлжсөн холбоодын дарга нарын зэрэг олон улсын хүндэт зочдыг хүндэтгэн зоог барьсан байна.

     Ши Жиньпин зоог дээр үг хэлэхдээ, Бээжингийн Олимпийн наадмын бэлтгэл ажилд Олон Улсын Олимпийн Хорооноос дорвитой дэмжлэг туслалцаа үзүүлсэн явдалд талархал илэрхийлжээ. Дэлхийн олон орон, газар нутгийн тамирчид Бээжингийн Олимпийн наадамд баярлан зоригжууштай амжилт тогтоож, Олимпийн хөдөлгөөний хөгжлийг дорвитой ахиулан, Олимпийн үзэл санааг ихээр бадрааж, олон орон болон бүс нутгийн ард иргэдийн ойлголцол, найрамдлыг зузаатгасан байна гэж тэр тэмдэглэжээ. Бээжингийн Олимпийн наадам удахгүй амжилт дүүрэн өндөрлөх гэж байна. Олон улсын олимпийн хөдөлгөөн нь "Өнө үүрд энх тайван, хамтаар цэцэглэн хөгжсөн" эвсэг зохицонгуй дэлхий ертөнц байгуулахад тус дөхөм үзүүлэх талаар нэн чухал үүрэг гүйцэтгэх юм гэж Ши Жиньпин илэрхийлсэн байна.

      Олон Улсын Олимпийн Хорооны ерөнхийлөгч Жак Рогге бас Бээжигийн Олимпийн наадам амжимтад хүрсэнд цогтой халуун баяр хүргэлээ.\ О.Дарамбазар орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\