Хятадын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Жябао 23-ны өдөр Бээжинд Бээжингийн олимпийн наадмыг сонирхож, холбогдох үйл ажиллагаанд оролцож байгаа Литвийн Ерөнхий сайд Гедиминас Киркилас, Латвын Ерөнхий сайд Иварс Годманис, Бельгийн Ерөнхий сайд Ивес Летерме нартай уулзсан байна.

Литвийн Ерөнхий сайд Гедиминас Киркиластай уулзах үед Вэнь Жябао хэлэхдээ, Литвийн талтай дээд хэмжээн дэх хэлхээ холбоогоо эрчимжүүлж, харилцан хүндэтгэж, харилцан ашигтай хамтаар ашиг хүртэх зарчимын дагуу хоёр орны харилцааг хөгжүүлэхэд Хятадын тал бэлэн байна гэжээ.

Латвын Ерөнхий сайд Иварс Годманистой уулзах үед Вэнь Жябао хэлэхдээ, хоёр талын олон зэрэглэлийн зөвшилцлийг эрчимжүүлж, эдийн засаг, худалдааны харилцан ашигтай тэнцүүртэй харилцаа хөгжүүлж, зам харилцаа, тээвээр болон холбогдох салбарын хамтын ажиллагааг ахиулан, залуучуудын солилцоонд тус дөхөм үзүүлэн, хоёр орны ард түмэнд буян эдлүүлэхэд Хятадын тал бэлэн байна гэжээ.

Бельгийн Ерөнхий сайд Ивес Летерме уулзах үед Вэнь Жябао хэлэхдээ, Бельги нэг Хятадын бодлого баримталж, Тайваний асуудал, Түвдийн асуудлыг зохистой зохицуулж байгааг Хятадын тал сайшааж байна. Белыгитэй хамтаар хоёр талын харилцан ашигтай хамтын ажиллагааг тасралтгүй хөгжүүлэн шинэ амжилтад хүргэхэд Хятадын тал бэлэн байна гэжээ. \Гэрэлт орчуулж, О.Дарамбазар хянав.\
|