• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-08-23 17:21:16    
Олимп дууссны дараа, Бээжин хот байгаль орчныг сайжруулах урт хугацааны үр ашигтай арга хэмжээг үргэлжлэн авах болно

Хятадын Олон Улсын Радио

     Бээжин хотын Байгаль орчныг хамгаалах газрын орлогч дарга ноён Дү Шаожүнь 23-ны өдөр Бээжинд хэлэхдээ, Бээжингийн олимпийн наадам дууссны дараа, Бээжин хот байгаль орчныг өөрчлөн сайжруулах урт хугацааны үр ашигтай арга хэмжээг үргэлжлэн авах болно гэжээ.

     Дү Шаожүнь хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, олимпийн наадмын хугацаанд хэрэгжүүлж байгаа агаарын бохирдуулалтыг багасгах түр арга хэмжээг зохих хэлбэрээр үргэлжлэн хэрэгжүүлж, Бээжин хотын байгаль орчны чанарыг сайжруулах алхаагаа түргэтгэх болно гэжээ. Бээжин хот бохирдуулалт ихтэй авто машиныг замын хөдөлгөөнд оруулахгүй байх ахицаа түргэтгэж, барилгын газрын шорой тоосыг хязгаарлах ажлаа эрчимжүүлнэ. Бохир бодисын гарргалт нь шаардлага хангаагүй аж ахуйн нэгжийн үйлдвэрлэлийг нь зогсоох юм уу түүнийг хаах арга хэмжээ авна гэж тэр бас илэрхийлжээ.

     Үүнээс гадна, Бээжин хотын байгаль орчныг хамгаалах газар олимпийн хугацааны туршлагаас суралцан, олимпийн наадам дууссны дараа ч гэсэн, хотын байгаль орчны хамгаалалатын ажил хариуцсан сайн дурынханыг байгаль орчны хамгаалалтын өдөр тутамын удирдалгын ажилд оролцуулах юм байна. \Гэрэлт орчуулж, О.Дарамбазар хянав.\