• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-08-23 17:23:33    
Олимпийн хугацаанд Бээжин хотын эрхэлэлтийн үйл ажиллагаа тогтвортой дэг журамтай явагдаж байна

Хятадын Олон Улсын Радио

    Бээжин хотын Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Лю Жи 23-ны өдөр Бээжинд хэлэхдээ, Бээжингийн олимпийн хугацаанд Бээжин хотын уралдаан тэмцээн, дасгал сургуулийн 76 ордон талбайн эрхэлэлт хэвийн, өндөр үр ашигтай явагдаж, хотын эрхэлэлтийн үйл ажиллагаа ерөнхийдөө тогтвортой дэг журамтай явагдаж байна гэжээ.

     Лю Жи 2008 Бээжингийн Олон улсын хэвлэл мэдээллийн төвд болсон хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, Бээжингийн олимпийн олон төрлийн баталгааны ажил тал бүрийн хяналт шалгалтыг даван туулж, олон талын сайшаал нотолгоог хүлээсэн байна гэжээ. Бээжин хот олон улсын хамтын нийгэмлэгт хандан хийсэн амлалтаа хянамгай гүйцэтгэлээ гэж тэр үзсэн байна.

     Бээжингийн олимпийн хугацаанд, Бээжин хот нийтийн автобусын тээврийн хүчин чадлыг нэмэгдүүлж, нийтийн автомбусаар зорчих хүн өдөрт давхардсан тоогоор 20 саяд хүрсэн байна. Олимпийн наадмын нээлтээс хойших 15 хоногт Бээжингийн цаг агаарын чанар түвшин сайн хэвээр байсан байна. Хүнсний бүтээгдэхүүний эрүүл хамгаалалын талаар нийт хотын хэмжээнд хүнсний бүтээгдэхүүнээс хордлого, ундны ус бохирдолт, халдварт өвчин зэрэг тохиолдол илрээгүй юм байна. \Гэрэлт орчуулж, О.Дарамбазар хянав.\