• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-08-23 17:55:34    
Ши Жиньпин Монголын Ерөнхий сайд С. Баяртай уулзлаа

Хятадын Олон Улсын Радио

     Хятад улсын орлогч дарга Ши Жиньпин 23-ны өдөр Бээжинд Олимпийн наадмын хаалттын ажиллагаа болон холбогдох ажиллагаанд оролцохоор хүрэлцэн ирсэн Монгол улсын Ерөнхий сайд Санжийн Баяртай уулзсан байна.

     Монголын тал Бээжингийн олимпийн идэвхтэй дэмжисэнд Ши Жиньпин талархал илэрхийлээд, Монгол улсын тамирчид олимпиос анхны алтан медаль авсанд баяр хүргэжээ. Хятад, Монголын харилцааны хөгжил сайн байна. Монголтой харилцаа хөгжүүлэхийг Хятадын тал чухалчилаж байна. Хоёр талын олон салбар дахь солилцоо, хамтын ажиллагааг бэхжүүлэн хөгжүүлэж, Хятад, Монголын сайн хөршийн харилцан итгэлцсэн түншлэлийн харилцааг тасралтгүй хөгжүүлэхээр Монголын талтай хамтаар хүчин чармайлт гаргахад Хятадын тал бэлэн байна гэжээ.

     Санжийн Баяр хэлэхдээ, Бээжингийн олимпийн наадам баялаг үр дүнд хүсэнд Монголын тал халуун баяр хүргэж байна. Хятадын талтай харилцаа хөгжүүлэх нь Монголын дипломат бодлогын тэргүүлэх чиглэл юм. Монгол, Хятадын харилцааг ахиулахын тулд, Хятадын талтай хамтаар хүчин чармайлт гаргахад Монголын тал бэлэн байна гэжээ. \Гэрэлт орчуулж, О.Дарамбазар хянав.\