• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-08-24 16:00:54    
Бээжингийн Олимпийн наадам нь биет, биет бус өв үлдээсэн гэж Рогге тэмдэглэжээ

Хятадын Олон Улсын Радио

      Олон Улсын Олимпийн Хорооны ерөнхийлөгч Жак Рогге 24-ний өдөр хэлэхдээ, Бээжингийн Олимпийн наадам нь биет болон биет бус үлэмжхэн өв үлдээсэн байна гэжээ.

     Рогге мөн өдөр Бээжингийн Олимпийн наадмын Хэвлэл мэдээллийн гол төвд хэвлэл мэдээллийнхэнд хандан хэлэхдээ, Бээжингийн Олимпийн наадмын биет өв нь биеийн тамир спортын олон ордон талбай юм. Эдгээр ордон талбайг өргөнөөр ашиглах болно. Үүнээс гадна, нисэхийн буудал болон метро зэрэг хотын дэд бүтцийн үлэмжхэн барилга байгуулалт ч үүнд багтаж байна гэлээ.

     Бээжингийн Олимпийн наадам нь биет бус нэн олон өв үлдээсэн, Хятад улс болон дэлхий нийтийг харилцан нэн их ойлгуулсан нь үүний нэг нь юм гэж Рогге тэмдэглэлээ.

     Үнээс гадна, тэр хэлэхдээ, Хятад хүмүүсийн байгаль орчныг хамгаалах ухамсар ч ихээр дээшилж, байгаль орчныг хамгаалах талаар Хятад улсын гаргасан хүчин чармайлт нь зөвхөн Олимпийн энэ наадмын төлөө л биш, тэр нь Хятадын байгаль орчинд урт хугацаанд нааштай нөлөө үзүүлэх болно гэлээ.

     Олимпийн наадам нь бас Хятад хүмүүсийн биеийн тамир спортын халуун сэтгэлгээг хөгжөөсөн. Хятадын Засгийн газар биеийн тамиир спортын салбар дахь оруулалтаа нэмэгдүүлэн, нэн олон хүнийг биеийн тамир спортын ажиллагаанд оролцуулна гэж илэрхийлсэн байна гэж тэр тэмдэглэжээ. \О.Дарамбазар орчуулж, Баясгалан хянав.\