• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-08-24 16:16:40    
Вэнь Жябао Монгол, Балба, Доминикийн Ерөнхий сайд нартай тус тус уулзлаа

Хятадын Олон Улсын Радио

     Хятадын Төрийн Еөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Жябао 24-ний үдээс өмнө Бээжинд Бээжингийн олимпийн хаалтын ёслол болон холбогдох ажиллагаанд оролцохоор хүрэлцэн ирсэн Монгол, Балба, Доминикийн Ерөнхий сайд нартай тус тус уулзаж, хоёр талын харилцаа, харилцан сонирхож байгаа асуудлаар санал бодлоо солилцсон байна.

      Монгол улсын Ерөнхий сайд Санжийн Баяртай уулзах үед, ирэх жил нь Хятад, Монголын дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойд тохиох болно. Үүнээр гараа болгож, Хятад, Монголын харилцааг хөгжүүлэн шинэ ахицад хүргэнэ гэж хоёр тал илэрхийлсэн байна. Вэнь Жябао хэлэхдээ, сүүлийн жилүүдэд хоёр тал дээд хэмжээнд хэлхээ холбоогоо хэвээр хадгалж, ойлголцол итгэлцлээ нэмэгдүүллээ. Хятад, Монгол бол найрсаг хөрш орон, Хятадын Засгийн газар Хятад, Монголын харилцааг хөгжүүлэхийг эргэн тойроны орнуудтайгаа дипломат харилцаа хөгжүүлэх бодлогын чухал байранд тавьж байна гэжээ.

     Монголын тал Хятадын талтай хамтаар дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг тэмдэглэж, хоёр орны сайн хөршийн харилцан итгэсэн найрсаг харилцааг эрчимжүүлж, эдийн засаг, худалдаа, эрчим хүч, уул уурхайн салбар дахь хамтын ажиллагаа болон хилийн боомтын байгуулалтын талаарх хамтын ажиллагаагаа цаашид ахиулна гэж Санжийн Баяр илэрхийлээд, Монголын тал Хятадын газар хөдлөлтийн гамшигт дайрагдсан нутаг районы 60 хүүхэд ирэх жил Монгол улсад очиж сувилалт хийхийг урьж байна гэж Санжийн Баяр илэрхийлжээ.

      Балбын Ерөнхий сайд Пушпа Камал Дахал Прачандатай уулзах үед, Вэнь Жябао хэлэхдээ, Балбын өөрийн орны байдалдаа үндэслэн сонгосон нийгмийн тогтолцоо, хөгжлийн замыг Хятад улс хүндэтгэнэ. Балба улс төрийн тогтвортой байдал, эдийн засгийн хөгжлөө биелүүлж чадна гэдэгт итгэж байна гэжээ.

      Балба, Хятадын сайн хөршийн нарсаг хамтын ажиллагааны харилцаа цаг үеийн шалгалтыг туулж ирсэн юм. Улс орныхоо бүрэн эрх, нутаг дэвэсгэрийн бүрэн бүтэн байдлаа хамгаалахын тул Хятад улсын гаргаж байгаа хүчин чармайлтыг Балбын тал өнгөрсөнтэйгөө нэгэн адил дэмжих болно гэж Прачанда илэрхийлжээ.

      Доминикийн Ерөнхий сайд Русевелт Скерриттэй уулзах үед, Вэнь Жябао хэлэхдээ, Доминикийг оролцуулсан Карибын улс орнуудтай харилцаа хөгжүүлэхийг Хятад улс чухалчлан үздэг бөгөөд найрсаг хэлхээ холбоо, харилцан ашигтай хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, хамтаар хөгжихөд бэлэн байна гэжээ. Доминикийн эдийн засаг, нийгмийн хөгжилд туслалцаа үзүүлсэн Хятадын талд Доминикийн Засгийн газар, ард түмэн талархаж байна. Доминик нэг Хятадын бодлогыг эрс хэлбэрэлтгүй баримтална гэж Русевелт Скеррит илэрхийлжээ. \Гэрэлт орчуулж, О.Дарамбазар хянав.\