Хятад улсын орлогч дарга Ши Жиньпин 24-ний өдөр Бээжингийн олимпийн наадмын хаалтын ёслол болон холбогдох ажиллагаанд оролцохоор хүрэлцэн ирсэн Бурундийн дэд ерөнхийлөгч Габриел Нтисезерана болон Индонизийн дэд ерөнхийлөгч Юсуф Каллатай тус тус уулзсан байна.
Нтисезеранатай уулзах үед Ши Жиньпин Бээжингийн олимпийг Бурунд дэмжисэнд талархал илэрхийлжээ. Ши Жиньпин хэлэхдээ, Бурундитай уламжлалт найрсаг харилцаагаа Хятадын Засгийн газар нандигнан үзэж, Бурундийн талтай хамтаар чармайж, хоёр орны харилцааг тасралтгүй гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд бэлэн байна гэжээ. Нтисезерана Бээжингийн олимпийн наадам бүрэн дүүрэн амжилтад хүрэхийг ерөөж, Бурундийн Засгийн газар Бурунд Хятадын харлцааг нэн их ахицтай болгохоор чармайх болно гэжээ.
Юсуф Каллатай үед Ши Жиньпин хэлэхдээ, Хятад, Индонез бол стратегийн түнш мөн, Индонезийн талтай хамтаар чармайж хоёр орны стратегийн хамтын ажиллагааг тасралтгүй ахиулж, уг бүс нутаг, дэлхийн энх тайван, хөгжилд шинэ хувь нэмэр оруулахад Хятадын тал бэлэн байна гэжээ. Юсуф Калла Бээжингийн олимпийн наадам бүрэн дүүрэн амжилтад хүрэхийг ерөөж, энэ бол Азийн ард түмний бахархал мөн гэж тэмдэглэжээ. Хоёр орны стратегийн түншлэлийн хамтрын ажиллагааны харилцааг тасралтгүй гүнзгийрүүлэхэд Индонез бэлэн байна гэж тэр бас илэрхилйжээ. \Гэрэлт орчуулж, О.Дарамбазар хянав.\
|