• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-08-24 16:35:21    
Параолимпийн наадмын бэлтгэл ажил урагштай явагдаж байна

Хятадын Олон Улсын Радио

     Бээжингийн Олимпийн зохион байгуулах хорооны гүйцэтгэгч орлогч дарга хатагтай Тан Шяочуань 24-ний өдөр Бээжинд хэлэхдээ, 25-ны өдрөөс эхлэн Бээжин хот зуны олимпиос Параолимпийн наадам руу шилжих цаг үед орно. Одоо Параолимпийн наадмын бэлтгэл ажил урагштай явагдаж байна гэжээ.

     Тан Шяочуань танилцуулж хэлэхдээ, Бээжингийн параолимпийн наадмын уралдаан тэмцээний 20 талбай заалд тэмцээний өмнөх урьдчилсан тоглолт хийж дууссан. Мөн хөгжлийн бэрэхшээлтэй хүмүүст зориулсан тоног төхөөрөмж болон үйл ажиллагааны зохион байгуулалтын ажилд шалгалт хийсэн байна. Үүнээс гадна параолимпид зориулсан 22 эмнэлэг болон 16 зочид буудалд ч холбогдох өөрчлөлт хийсэн гэжээ.

     Бээжингийн бүх метрогийн буудлууд тэргэнцэртэй зорчигчдын шаардалгыг хангаж чадах болсон байна. Параолимпийн хугацаанд Бээжин хот мөн автобусын тусгай зориулалтын 16 шугам ажиллуулж, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан 400 автобус ажиллуулах юм байна. \Гэрэлт орчуулж, Цэцэн хянав\