• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-08-24 16:43:10    
Бээжингийн олимпийн наадам энэ орой хаалтаа хийх болно

Хятадын Олон Улсын Радио

      Бээжинд болж байгаа Зуны олимпийн 29-р наадам 24-ний орой хаалтаа хийх болно. Энэ удаагийн олимпийн наадам оролцсон улс орон, газар нутгийн тоо, дэлхийн рекорд амжилтыг шинэтгэсэн тоо, телвиз радиогаар дамжуулсан цар хэмжээ, дэлхий нийтэд телвизийн нэвтрүүлэгийг хүлээн авч үзсэн хүний тоо зэргээр бүгд олимпийн наадмын шинэ амжилтыг тогтоосон байна.

      Энэ удаагийн олимпийн тэмцээнд медаль авсан тамирчид нь 80 гаруй улс орон, газар нутгаас ирсэн байж, энэ тоо нь 2004 оны олимпийн 75 улс орон, газар нутгаас давсан байна.

      Алтан медалийн тоогоор Хятад улс анх удаа нэгдүгээр байр эзэлж, АНУ, ОХУ хоёрдугаар, гуравдугаар байранд жигсаагдсан байна. Гэвч медалийн тоогоор АНУ мөн л нэгдүгээр байранд жигсаагджээ.

      Энэ бол дэлхийн биеийн тамир спортын хамгийн өргөн их цуглаан анх удаагаа дэлхийн хүн амаар хамгийн их улсад зохиогдсон болно. Өнөө орой Бээжингийн олимпийн наадмын хаалтийн ёслол дээр дараачийн олимпийг зохион байгуулах хот Их Британий Лондон хот олимпийн далбааг хүлээн авах болно.  \Гэрэлт орчуулж, Цэцэн хянав\