• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-08-24 16:52:25    
Хү Жиньтао Бээжингийн Олимпийн наадмын хаалтын ёслолд оролцох олон улсын зочдыг хүндэтгэн зоог барилаа

Хятадын Олон Улсын Радио

      Хятад улсын Дарга Хү Жиньтао 24-ний өдөр Бээжингийн Дяо Юйтай Төрийн зочид буудлын Фан Фэй-юань танхимд үдийн дайллага базааж, Бээжингийн Олимпийн наадмын хаалтын ёслолд оролцохоор хүрэлцэн ирсэн олон улсын зочдыг хүндэтгэн зоог брилаа.

      Дарга Хү Жиньтао дайллага дээр хэлэхдээ, Бээжингийн Олимпийн наадам нь энх тайван, найрамдал, ав санаа нэгтэй байх гэсэн Олимпийн үзэл санааг бадруулан, дэлхийн олон орны ард түмний хамтаар сонирхож оролцсон олон улсын биеийн тамир спортын уралдаан тэмцээн, соёлын солилцооны өргөн их цуглаан болсон юм. Бээжингийн Олимпийн наадам нь Хятадын биеийн тамир спортын ажил үйлсийн хөгжлийг нэн дорвитой ахиулж, Хятад улс болон олон улсын олимпийн их гэр бүлийнхний солилцоо, хамтын ажиллагааг нэн өргөн дэлгэр хэмжээнд ахиулан, Хятадын ард түмэн болон дэлхийн ард түмний ойлголцол, найрамдлыг нэн ихээр гүнзгийрүүлэх болно гэлээ.

      Бээжингийн Олимпийн наадам эхэлснээс хойш, дэлхийн 5 тивийн найз нөхөд Бээжинд хуран цугларч, олон улсын олимпийн хөдөлгөөний гайхамшгийг хамтаар мэдэрч, олон улс орон, олон газар нутгийн тамирчид өндрөөс өндөрт, хурднаас хурдан, хүчтэйгээс хүчтэй гэсэн уриаг бат цээжилж, шаргуу чармайн шударгаар өрсөлдөж, өөрөө өөрөөсөө давж, ур дэмийн гоц түвшин болон биеийн тамир спортын эрхэм дээд үзэл санааг харуулав. Хятадын ард түмэн туйлын халуун сэтгэлгээгээр олон орны зочдыг угтаж, дэлхийн ард түмэнтэй хамтаар баяр цэнгэлээ хуваалцсан юм гэж Хү Жиньтао тэмдэглэлээ.

      Бээжингийн Олимпийн наадам амжилтад хүрсэн нь Хятадын ард түмэн болон дэлхийн ард түмний хамтын хүчин чармайлтын үр дүн юм. Алдар хүнд нь олон улсын олимпийн их гэр бүлийнх, уралдаан тэмцээний дэвжээнд шаргуу өрсөлдсөн тамирчдынх, дэлхийн олон газрын сайн дурынхных, Бээжингийн Олимпийн наадамд олон хэлбэрээр оролцогч 5 тивийн найз нөхдийнх юм гэж Хү Жиньтао тэмдэглэжээ.

      Хэдэн хоногийн дараа, Бээжингийн Пара олимпийн наадам эхэлнэ. Олимпийн хоёр наадмыг адилхан сайн хийх гэсэн шаардлагын дагуу Хятад улс Пара Олимпийг өндөр түвшинтэй, өвөрмөц онцлогтой наадам зохион байгуулахын тул чармайн ажиллаж, олон улсын олимпийн хөдөлгөөний хөгжлийг ахиулахад цаашид хувь нэмэр оруулна гэж Хү Жиньтао илэрхийлжээ. \О.Дарамбазар орчуулж, Цэцэн хянав.\