• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-08-24 16:55:36    
Олимпийн төлөө Хятад улсын гаргасан хүчин чармайлт ач холбогдолтой юм

Хятадын Олон Улсын Радио

      Хятадын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Жябао 24-ний өдөр Бээжинд хэлэхдээ, Хятад улс Олимпийн наадмыг зохион байгуулж байгаа нь олон орны тамирчдад өөрийн авьяс чадвраа харуулах тавцан хангаж, дэлхий дахинд өөийн шинэ төрхөө харуулсан байна. Олимпийн төлөө Хятад улсын гаргасан хүчин чармайлт ач холбогдолтой юм, Хятад улс үүнд сэтгэл ханамжтай байна гэжээ.

      Вэнь Жябао 24-ний өдөр Доминикийн Ерөнхий сайд Русевелт Скерриттэй уулзах үед ингэж хэлсэн юм.

      Тэр хэлэхдээ, Бээжингийн Олимпийн наадмын хугацаанд Хятад улс олон улсын хамтын нийгэмлэгийн олон талын дэмжлэгийг хүлээсэн юм. Хятадын тал үүнд талархал илэрхийлж байна гэжээ. Олимп бол дэлхийн их гэр бүлийн цуглаан юм, олон орон том жижиг, баян ядуу, хүчирхэг буурай гэсэнгүй бүр олон улсын их гэр бүлийн бүрэлдэхүүн юм, иймээс эрх тэгш хандах ёстой гэжээ. \Гэрэлт орчуулж, О.Дарамбазар хянав.\