• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-08-24 17:10:28    
Бээжингийн Олимпийн наадам нь өөрийнхөө хувьд гэсэн хамгийн том нэг алтан медаль хүртэх ёстой

Рэнь Минь Ри Бао Сонин

      Бээжингийн Олимпийн наадмыг олон улсын хамтын нийгэмлэг өндрөөр үнэлж, Бээжингийн Олимпийн наадам нь өөрийнхөө хувьд ч хамгийн том нэг алтан медаль хүртэх ёстой, уг наадмыг "алтан медальт Олимп" гэж хэлж болно гэж үзсэн байна.

      ОУОХ-ны хүндэт гишүүн, Монгол улсын олимпийн нэрт зүтгэлтэн Шагдаржавын Магван хэлэхдээ, бэлтгэл ажил, Олимпийн наадмын хугацаан дахь зохион байгуулалтын ажлын аль алин нь гэсэнгүй, Бээжингийн Олимпийн наадам маш өндөр түвшинд хүрсэн байна. Шинэ дээд техник ашигласан, хамгийн олон улс орон, газар нутаг оролцсон зэрэгд хүмүүс сэтгэл ханхлуун байна гэжээ.

     НҮБ-ын Биеийн тамир спортын тусгай зөвлөх Вилфриед Лемке хэлэхдээ, Бээжинд 12 хоног байсан хугацаандаа сайн дурынхныг хамарсан хятадчуудын омогшил бахархлыг өдөр бүр мэдэрч явлаа. Олимпийн наадмыг зохион байгуулах эрхийг Хятад улсад олгосон нь түмэн зөв гэж би үзэж байна гэжээ.

      Германы Берлин хотын дарга Клаус Воверейт хэлэхдээ, Бээжингийн Олимп нь Хятадын гадаадад нээлттэй байхад хувь нэмэр оруулах болно. Спортын энэ томоохон арга хэмжээг бүрэн дүүрэн сайн зохион байгуулж чадна гэдгийг хятадчууд харуулсан гэжээ. \Баясгалан орчуулж, О.Дарамбазар хянав.\