БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Мюн Бак, Тажикстаны Ерөнхийлөгч Эмомали Рахмон, Туркменстаны Ерөнхийлөгч Гурбанкули Бердимухаммедовын урилгаар Хятад улсын Дарга Хү Жиньтао БНСУ, Тажикстан, Туркменстан 3 оронд төрийн айлчлал хийж, Тажикстаны нийслэл Душанбед болох Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын гишүүн орнуудын тэргүүн нарын зөвлөлийн 8-р хураллд оролцохоор 25-ны өдөр тусгай нисэх онгоцоор Бээжингээс мордлоо.
Энэ нь Бээжингийн Олимпийн наадмаас хойш Хятадын дээд удирдагчийн гадаад орнуудад хийж байгаа анхны айлчлал болно. \Баясгалан орчуулж, О.Дарамбазар хянав.\
|