Бээжингийн олимпийн наадам 24-ний орой бүрэн дүүрэн өндөрлөв. Бээжингийн олимпийн наадам асар их амжилтад хүрч, олон улсын олимпийн хөдөлгөөн болон Хятадын түүхэнд биеийн тамир спорт болон хүмүүнлэгийн чухал өв үлдээсэн байна гэж Шянган, Омэнь, Тайваний хэвлэл мэдээлэлийн хэрэгсэл үзсэн байна.
Шянганы Вэнь Хүй Бао сонин өгүүлэл нийтлэж тэмдэглэхдээ, Бээжингийн олимп нь Хятадчууд мөрөөдлөө биелүүлсэн дэдийгүй, Хятадын өөрчлөлт хийж нээлттэй байх үйл хэргийн шинэ гараа болсон байна гэжээ.
Омэнь Ри Бао сонин өгүүлэл нийтлэж тэмдэглэхдээ, Бээжин хот орчин үеийн олимпийн түүхэнд нэрээ үүрд тэмдэглүүлэн үлдээлээ. Хятад улс хоёр чухал алтан медаль авсан байна. Нэг нь олимпийн наадмыг амжилттай зохион байгуулсан. Бээжингийн олимп нь бэлтгэл ажил, хотын төлөвлөгөө, ордон талбайн байгуулалт, уралдаан тэмцээний зохион байгуулалт болон түүний түвшин зэрэг талаар бүгд шинэ баримжаа болсон байна. Нөгөө нэг алтан медаль нь Хятадын биеийн тамир спортын төлөөлөгчид энэ удаагийн олимп дээр ихээхэн амжилт гаргасан явдал болно гэжээ.
Тайваний Жүн Гүө Ши Бао сонин өгүүлэл нийтлэж, Бээжингийн олимпийн хаалтын ёслолын тоглолт нь баяр бахдал, салж төвдөхгүй сэтгэлээр бялхаж, хаалтын ёслол нь дорно өрнийн соёлыг хослуулсан бөгөөд эртний болон моод элментийг агуулсан, хүн төрөлхтөний хамгийн өргөн их баяр наадам болсон байна гэж үзэжээ. \Гэрэлт орчуулж, Цэцэн хянав\
|