• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-08-25 16:15:47    
Хоёр орны дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулан харилцан баяр хүргэв

Синьхуа Агентлаг

     Хятад улсын дарга Хү Жиньтао 25-ны өдөр Иракийн Ерөнхийлөгч Ж.Талабанитай харилцан цахилгаан утас илгээж, хоёр орны дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд цогтой халуун баяр хүргэв.

     Дарга Хү Жиньтао баярын цахилгаандаа тэмдэглэхдээ, Хятад, Ирак дипломат харилцаа тогтоосны 50 жилийн турш, хоёр орны харилцаа урагштай хөгжив. Ялангуяа Иракийн шинэ засгийн газар байгуулагдсны дараа Хятад, Иракийн харилцаа хөгжлийн шинэ үе шатандаа орсон байна. Хоёр орны улс төрийн харилцаа холбоо олшрон нэмэгдэж, олон салбар дахь хамтын ажиллагаа алхам дараатай сэргэн өрнөсөн байна. Хятадын Засгийн газар улс орны тусгаар тогтнол, бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлаа хамгаалах, улс орны тогтвортой байдал, хөгжлөө биелүүлэхийн төлөө гаргасан Иракийн хүчин чармайлтыг дэмжиж, Хятад, Иракийн харилцааг тогтвортой тал бүрээр хөгжүүлэхийг чухалчлан үзэж байна. Өнөө Хятад, Иракийн харилцаа хөгжлийн шинэ боломжид нүүрлэж байна. Иракийн талтай олон салбар дахь харилцаа холбоо хамтын ажиллагаагаа тогтвортой хөгжүүлж, шинэ үе шатанд дахь Хятад, Иракийн найрамдлын шинэ хуудсыг хамтран бичхэд Хятадын тал бэлэн байна гэжээ.

     Талабани баярын цахилгаандаа хоёр орны харилцааг идэвхтэй үнэлэв. Иракийн тал хоёр орны олон салбар дахь хамтын ажиллагааг цаашид өргөтгөж, хоёр орны тал бүрийн найрсаг харилцааг нэн сайн сайхан ирээдүйтэй болгохыг хүсч байна гэж тэрээр илэрхийлэв.

     Мөн 25-ны өдөр Хятад, Ирак хоёр орны Ерөнхий сайд нар ч хоёр орны дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд харилцан баяр хүргэцгээв.
\Урангоо орчуулж, Цэцэн хянав\