Сүүлийн өдрүүдэд хэсэг улс орны удирдах хүмүүс дарга Хү Жиньтао, ерөнхий сайд Вэнь Жябао, орлогч дарга Ши Жиньпин зэрэг Хятадын удирдах хүмүүсэд тус тус захидал ирүүлж, Хятад улс Бээжингийн олимпийн наадмыг амжилттай зохион явуулсанд баяр хүргэж, Хятадын засгийн газар болон ард түмний гаргаасан хүчин чармайлтыг сайшаасан байна.
Захидал ирүүлсэн гадаадын удирдагчид гэвэл: Кампучийн Ван Нородом Сихамони, Брунейн султан Муда Хассанал Болкиах, Филипиний ерөнхийлөгч Глориа Макарагал Арроё, Малавийн ерөнхийлөгч Бингу Ва Музарика, Ногоон Хошууны Арлын Улсын ерөнхийлөгч Педро Верона Рожигуес, Сейшелийн ерөнхийлөгч жамес Аликс Мичел, Сьерра Леонгийн ерөнхийлөгч Ернест Бай Корома, Суданы ерөнхийлөгч Омар Хассан Аль Башир, Алжирын ерөнхийлөгч Абдедазиз Боутефлика, Чернегорийн ерөнхийлөгч Филип Юужановик, Гайанагийн ерөнхийлөгч Бхарат Жагдео, Шри Ланкийн ерөнхий сайд Ратнасири Викреманаяке, Мьянмарын ерөнхий сайд Зеин Сейн, Босни Герцеговинийн ерөнхий сайд Никола Спирик, Сингапурийн засгийн газрын зөвлөгч Лее Киан Ев зэрэг байна./Хүчит орчуулж, Цэцэн хянав/
|