Хятад улсын дарга Хү Жиньтао 25-ны өдөр Киргизийн Ерөнхийлөгч К.Бакиевд цахилгаан утас илгээж, саяхан Бишкект гарсан онгоцны осолд холбогдуулан сэтгэлээ хуваалцав.
Цахилгаан утсанд тэмдэглэхдээ, эрхэм орны иргэний агаарын тээвэрийн зорчигчдын онгоц осолдож, олон хүн амь үрэгдсэн мэдээг дуулаад их цочирдлоо. Хятадын засгийн газар болон ард түмний нэрийн өмнөөс, мөн хувиасаа танд болон танаар дамжууланамь үрэгдсэн хүмүүсийн ар гэрийнхэн болон гэмтэж бэртсэн хүмүүстэй чин үнэнчээр сэтгэлээ хуваалцаж, амь үрэгдсэн хүмүүст эмгэнэл илэрхийлж байна гэжээ.
Киргизийн Ерөнхийлөгч Башкиев 25-ны өдөр зарлигт гарын үсэг зурж, 26-ны өдрийг онгоцны осолдамь үрэгдсэн хүмүүсийг гашуудах үндэсний гашуудлын өдөр болгоно гэж мэдэгдэсэн юм байна. \Цэцэн орчуулж, Урангоо хянав\
|