• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-08-26 16:57:37    
Бээжингийн олимпийн наадам бүрэн дүүрэн амжилттай өндөрлөсөнд баяр хүргэв

Синьхуа Агентлаг

     Бээжингийн 29-р зуны олимпийн наадам 24-ний орой Бээжинд өндөрлөв. Дэлхийн олон газарт амьдарч байгаа хятадын харьяат, хятад хүмүүс болон оюутнууд олон зүйлийн арга хэлбэрээр Бээжингийн олимпийн наадам дүүрэн амжилттай өндөрлөсөнд баяр хүргэцгээв.

     24-ний өдөр, Америкийн зүүн нутаг дахь Фүжянь нутгийн холбоо болон Фүжяний хороолол Нью-Йрокийн хятадчуудын оршин суугаа газар тус тус тэмдэглэх ажиллагаа хийв. Хятад улс анх удаагаа олимпийн наадамд алтан медалиар тэргүүн байрт оров. Дэлхийн олон газарт амьдарч байгаа Хятад хүмүүс үүнээр хязгааргүй бахархаж байна гэж хятадын харьяат, хятад хүмүүс илэрхийлцгээжээ.

     Хятадаас БНАСАУ-Д суугаа элчин сайдын яамд Бээжингийн олимпийн наадмын хаалтын ёслолыг сонирхосон хятадын харьяат нар, Бээжинийн ийм өргөн их олимпийн наадмыг амжилттай зохион байгуулсанд баярлан зоригжиж, эх орон маань улам хөгжин мандаасай гэж ерөөв.

     Японд сурч байгаа оюутнууд Хятадаас Японд суугаа элчин сайдын яамны Соёлын хэлтэст яриа уулзалт хийсэн бөгөөд Бээжингийн олимпийн наадмын хаалтын ёслолыг сонирхов. Олимпийн наадмыг амжилттай зохион байгуулсан нь зөвхөн нэг удаагийн биеийн тамир спортын тэмцээний амжилт төдий биш юм, тэр нь Хятадын эдийн засгийн байгуулалт болон оюун санааны боловсоны байгуулалт асар их амжилтад хүрснийг харуулж байгаа юм гэж оюутны төлөөлөгч үзлээ. \Урангоо орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\