• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-08-28 10:41:26    
Газар хөдлөлтийн дараах сэргээн босголтын гол зорилтыг 3 жилд биелүүлнэ

Синьхуа Агентлаг

      Хятадын Хөгжил өөрчлөлтийн үндэсний хорооны орлогч дарга Жү Жишинь 27-нд Бээжинд хэлэхдээ, Хятад улс Сычуаний газар хөдлөлтийн дараах сэргээн босголтын ажлаа тогтвортой ахиулж, 3 жил орчмын хугацаанд сэргээн босголтын гол зорилтоо биелүүлнэ гэжээ.

      Энэ оны 5-р сарын 12-нд Хятадын Сычуань мужид 8,0 баллын хүчтэй газар хөдлөлт болж, хүн хар олноор эндэж шархдаж, эд хөрөнгө ноцтой хохирсон юм.

      Төвлөрсөн төсвөөс энэ онд сэргээн босголтод 70 тэрбум юаниар санхүүжүүлэв. Өнөө сэргээн босголтын хэсэг төслийн эхний ажил эхлээд байгаа юм байна. \Баясгалан орчуулж, Цэцэн хянав \