|
Өмнөд Оссет болон Авхазийн тусгаар тогтнолыг Орос хүлээн зөвшөөрсөн явдалд олон улсын хамтын нийгэмлэг 27-ны өдөр үргэлжлэн тусгал гаргав.
Хятадын Гадаад Хэргийн Яамны хэвлэлийн төлөөлөгч Чинь Ган 27-ны өдөр энэ асуудлаар сэтгүүлчийн сонирхсон асуултанд хариулахдаа, яриа хэлэлцээ, зөвшилцлөөр асуудлыг зүй зохистой зохицуулахыг холбогдох талуудад хүсч байна гэжээ.
НАТО-гийн 26 гишүүн орны төлөөлөгчид 27-ны өдөр Брюссельд хуралдаж, Гүржийн асуудлыг авч хэлэлцсэн бөгөөд хурлын дараа мэдэгдэл хийж, өмнөд Оссет болон Авхазийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн Оросын үйл ажиллагааг НАТО зэмлэн буруушааж байгаагаа тэмдэглээд, энэ шийдвэрээ өөрчлөхийг Оросод хандан уриалжээ.
Гүржийн Гадаад хэргийн сайд, хатагтай Екатерине Ткешелашвили 27-ны өдөр хэлэхдээ, Орос хоорондын дипломат харилцааныхаа зэрэглэлийг Гүрж бууруулах болно гэжээ. Оростой дипломат харилцаагаа таслдуулах асуудлыг Гүрж судалж байна гэж үүнээс өмнө Гүржийн парламентынхан хэлж байсан юм.
Оросын Гадаад хэргийн сайдын орлогч Сергей Рянбков 27-ны өдөр Москвад хэлэхдээ, өмнөд Оссетийн асуудлаар өмнөд Оссет тэрчлэн Оросын иргэдийн аюулгүй байдлыг батлахын төлөө, Орос зарим арга хэмжээ авсан. Гэвч үүнийг Америк ойлгохгүй мөртөө харин гуйвуулан тайлбарлаж байна, Үүнд Оросын тал сэтгэл түгшиж байна гэжээ. \Цэцэн орчуулж, О.Дарамбазар хянав.\
|