• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-08-28 16:18:59    
Бээжингийн олимпийн наадмыг сайшааж байна

Хятадын Олон Улсын Радио

      Бээжингийн олимпийн наадам өндөрлөсөн боловч, дэлхийн олон орны найз нөхдийн сэтгэлд олон сайхан сэтгэгдэл үлдээсэн байна. Сэтгэл догдуулам уралдаан тэмцээн дууссаны дараа, олон улсын холбогдох хүмүүс Бээжингийн олимпийн наадмыг зохион байгуулсан ажлыг сүүлийн өдрүүдэд үнэлэн сайшаасаар байна.

      Үүрэгт ажлаасаа халагдаж эх орондоо буцах гэж байгаа Хятадаас Туркэд суугаа элчин сайд Сүнь Гүөшянтай Туркийн Үндэсний парламентын дарга Коксал Топтан 27-ны өдөр уулзаж, Бээжингийн олимпийн наадам нь олон улсын биеийн тамир спортын том хэмжээний уралдаан тэмцээн болсны хувьд зохион байгуулалт, уралдаан тэмцээний зохицуулалт гэсэнгүй, өөлөхийн аргагүй төгс сайхан болсон гэдгийг Хятадын ард түмэн бодитой баримтаар дэлхий дахинд харуулсан байна гэжээ.

      Бангладешийн Олимпийн төлөөлөгчдийн хөнгөн атлетикийн багийн дасгалжуулагч Назрул Ислам Руми 27-ны өдөр хэлэхдээ, Бээжингийн олимпийн наадмын сайн дурынхны халуун дотно, өндөр үр ашигтай үйлчилгээ нь надад хамгийн гүнзгий сэтгэгдэл төрүүлсэн. Боловсрол сайтай тэдгээр сайн дурынхан үйлчилж байсан болохоор, Бээжин надад хүний нутаг гэсэн сэтгэгдэл төрүүлээгүй юм. Сонин хэвлэлээр дамжуулан бүх сайн дурынханд баяр талархлаа илэрхийлэхийг хүсч байна гэжээ.

      Бээжингийн олимпийн наадамд оролцсон Францын хэсэг тамирчидтай Францын Ерөнхийлөгч Николас Саркози саяхан Ерөнхийлөгчийн ордондоо уулзахдаа, Бээжингийн олимпийн наадам нь гарамгай амжилттай их наадам боллоо. Зохион байгуулах ажлыг сайн хийсэн бөгөөд спортын их олон төрөлд шинэ рекорд амжилт тогтоосон байна гэж тэмдэглэжээ. \Цэцэн орчуулж, О.Дарамбазар хянав.\