• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-08-28 17:37:02    
Науру, Гамби зэрэг улс орны дэвшүүлсэн саналын төсөл нь Хятадын бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд халдсан байна

Хятадын Олон Улсын Радио

       Хятадын Гадаад Харилцааны Яамны хэвлэлийн төлөөлөгч Чинь Ган 28-ны өдөр Бээжинд хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, НҮБ-ын төрөлжсөн байгууллагын ажиллагаанд Тайванийг оролцуулах гэгч саналын төслийг Науру, Гамби зэрэг улс орон дэвшүүлсэн явдал нь Хятадын бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд халдаж, Хятадын дотоод хэрэгт хөндөлөнгөөс оролцлого хийсэн явдал мөн гэжээ.

      НҮБ-ын төрөлжсөн байгууллагын ажиллагаанд Тайванийг оролцуулах тухай саналын төслийг Тайваньтай харилцаа тогтоосон орнууд гэгч Науру, Гамби зэрэг тун цөөн тооны улс орон саяхан дэвшүүлжээ. Сурвалжлагчийн холбогдох асуултанд хариулах үед Чинь Ган хэлэхдээ, олны мэдэж байгаагаар, НҮБ болон түүний төрөлжсөн байгууллагууд бол бүрэн эрхт улс орнуудаас бүрдсэн Засгийн газрууд хоорондын олон улсын байгууллага юм. Дэлхий дээр нэг л Хятад улс байна, Тайвань бол Хятадын нэг хэсэг юм. Науру, Гамби зэрэг орнуудын дэвшүүлсэн уг төсөл нь хоёр Хятад, нэг Хятад нэг Тайванийг зохиохоор оролдож байгаа зүйл учраас Хятадын Засгийн газар, ард түмэн үүнийг хатуу эсэргүүцэж байна гэлээ. \О.Дарамбазар орчуулж, Баясгалан хянав.\