Энэ он гарснаас хойш, олон улсын эдийн засгийн орчин ахуйд ихээн өөрчлөлт гарч, дотоодод байгалийн хүнд гамшиг гарсан байдалд, Хятад улс макро зохицуулалтаа байнга сайжруулан эрчимжүүлж, бүсчлэн хөгжүүлэх ерөнхий стратеги нааштай хэрэгжүүлэн, эдийн засгийн бүсчилсэн хөгжилд аятай сайн хандлага гарч, эдийн засгийн бүтэц байнга сайжран, бүсчилэн зохицонгуй хөгжих чанар цаашид нэмэгдлээ.
Энэ оны эхний хагаст Хятадын төв нутаг, баруун нутаг болон зүүн хойд нутгийн эдийн засгийн өсөлтийн хурд нь зүүн нутгийнхаас давж, өөрчлөлт нээлтийн бодлого хэрэгжүүлснээс хойш зүүн нутгийн эдийн засгийн өсөллтийн хурд том том бүс нутгуудын үзүүр тэргүүнд явсаар ирсэн байдал өөрчлөгдсөн байлаа. Үүний зэрэгцээ, бүх Хятадын бүс нутгуудын үйлдвэрлэлийн нийт хэмжээнд төв нутаг, баруун нутаг болон зүүн хойд нутгийн нийт үйлдвэрлэлийн хувийн жин нь ч зохих хэмжээгээр дээшилсэн байна. \О.Дарамбазар орчуулж,Баясгалан хянав.\
|