Хятадын нам, төрийн удирдагч агсан Хуа Гүөфэнгийн шарилыг 8-р сарын 31-ний өдөр Бээжингийн Ба Баошань дахь Хувьсгалын бунханд галаар чандарласан байна. Хү Жиньтао нарын зэрэг удирдагчид Ба Баошань дахь Хувсгалын бунханд хүрэлцэн очиж салах ёс гүйцэгтгэлээ.
Хуа Гүөфэн ХКН-ын Төв Хорооны Дарга, Хятадын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд зэрэг тушаалд ажиллаж байсан юм. Өвчилж эмчилгээ аваагүйн улмаас тэрээр 2008 оны 8-р сарын 20-ны өдрийн 12 цаг 50 минутад 87 насандаа Бээжинд таалал төгсчээ.
31-ний үдээс өмнийн 9 цагийн үеэр, Хү Жиньтао, Жян Зэминь, Ү Бангүө, Вэнь Жябао, Жя Чинлинь, Ли Чанчүнь, Ши Жиньпин, Ли Кэчян, Хэ Гүөчян, Жөү Юнкан нарын зэрэг удирдагчид гашуудлын хөгжмийн дунд Хуа Гүөфэнгийн шарилын өмнө хүндэтгэл илэрхийлэн гурав удаа ёслж, гэр бүлийнхэнтэй нь нэг нэгээр гар барьж уй гашууг нь хуваалцаж байгаагаа илэрхийлжээ. \О.Дарамбазар орчуулж, Баясгалан хянав.\
|