8-р сарын 31-н, 9-р сарын 1-ний орой Сычуаньд ажилласан Хятадын Ерөнхий сайд, Төрийн Зөвлөлийн дэргэдэх Гамшигтэй тэмцэн гамшгаас авран туслах командлалын газрын ерөнхий командлагч Вэнь Жябао галт тэргэнд хурал даргалан хуралдуулж, гамшигт дайрагдсан нутаг районы иргэдийг байрлуулах ажлыг цаашид сайн хийх асуудлыг судлан хэлэлцсэн байна.
Өнөөгийн байдалд иргэдийн өвлийг аюулгүй өнгөрүүлэх асуудлыг эрхбиш сайн зохицуулан, гашигт дайрагдсан нутаг районы барилгын материал болон иргэдийн өргөн хэрэглээний барааны үнийг тогтвортой байлгах хэрэгтэй. Орон сууцны байшин нь эвдэрч нурсны улмаас орон гэргүй болсон, эвдэрсний улмаас засварлах шаардлагатай болсон хотын иргэдэд төвлөрсөн төсвөөс зохих нөхвөр олгоно. Амьдралын бэрхшээлтэй иргэд болон эрэмдэг зэрэмдэг, өнчин хүмүүст тусламж үзүүлэх зэрэг ажлуудыг сайн хийх хэрэгтэй гэж уг хурлаас шаардсан байна. \О.Дарамбазар орчуулж, Баясгалан хянав.\
|