• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-09-02 11:36:43    
Пань чжихуагийн газар хөдлөлт нь Вэньчуаний газар хөдлөлтийн чичирхийлт биш

Синьхуа Агентлаг

      Хятадын Төрийн Зөвлөлийн хэвлэлийн алба 9-р сарын 1-нд Төрийн Зөвлөлийн газар хөдлөлтийн гамшигтай тэмцэн гамшгаас авран туслах ерөнхий командлын газраас олгосон эрхийн дагуу мэдээ нийтэлж тэмдэглэхдээ, 8-р сарын 30-ны өдрийн 16 цаг 30 минутад Сычуань мужийн Пань чжихуа хотын Рэнь Хэ дүүрэг болон Сычуань мужийн Ляншаний И үндэстний өөртөө засах жөүгийн Ли Хуй шяны уулзар газарт үүссэн 6.1 баллын хүчтэй газар хөдлөлт нь Сычуаний Вэньчуаний газар хөдлөлтийн чичирхийлт биш гэдгийг эрдэмтэд нотолсон байна гэжээ.

      Хятадын Төрийн Зөвлөлийн хэвлэлийн алба тэмдэглэхдээ, 9-р сарын 1-ний өдрийн 12 цагийн байдлаар, Сычуаний Вэньчуаний газар хөдлөлтөд нийт 69226 хүн амь үрэгдэж, 17923 хүн сураггүй болоод байгааг нотлоод байна гэжээ.

      9-р сарын 1-ний өдрийн 12 цагийн байдлаар, бүх шатны засгийн газраас газар хөдлөлтийн гамшгаас авран туслах ажилд нийт 67 тэрбум юаний хөрөнгө оруулсан байна. Хятадын ба гадаадын нийгмийн олон давхрагын хандивласан 59 тэрбум 300 сая юаний үнэ бүхий эд барааг хүлээн авснаас гамшигдсан районд 25 тэрбум 300 сая юаний үнэ бүхий эд барааг шилжүүлэн өгсөн байна . \Гэрэлт орчуулж, Баясгалан хянав\