Хятадын улсын дарга Хү Жиньтао 3-нд, Америк, Куб хоёр орны далайн хар салхинд дайрагдсанд холбогдуулан тус хоёр орны удирдагчид цахилгаан утас илгээж болгоон тохинууллаа.
Дарга Хү Жиньтао Америкийн ерөнхийлөгч Ж.Бушид цахилгаан утас илгээж, Америкийн өмнөд нутгийн Лоуисиана зэрэг мужийн "Гүстав" гэдэг далайн хар салхинд дайрагдаж, хүн ард эндэж бэртэж, эд агуурсан хохирсонд холбогдуулан Бушид хандаж, мөн түүнээр дамжуулан Америкийн ард түмэнтэй сэтгэлээ хуваалцаж байгаа ба болгоон тохинуулж байгаагаа илэрхийлжээ.
Дарга Хү Жиньтао мөн өдөр бас Кубын төрийн зөвлөлийн дарга бөгөөд сайд нарын зөвлөлийн дарга Раул Кастрод цахилгаан утас илгээж, Кубын төв баруун нутгийн "Гүстав" гэдэг далайн хар салхинд дайрагдаж, ард түмний амьдрал ахуй маш ихээр хохирсонд Раул Кастрод, мөн түүнээр дамжуулан Америкийн ард түмэнтэй сэтгэлээ хуваалцаж байгаа ба болгоон тохинуулж байгаагаа илэрхийлжээ. \Э.Цогзолмаа орчуулж, Баатар хянав\
|