2008 Төв, баруун, өмнөд Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны дээд хэмжээний чуулга уулзалт 2-ны өдөр Шиньжянгийн Өрөмч хотноо боллоо. Турк, Армен, Хазахстан, Киргиз зэрэг 10 гаран улс орон, газар нутгийн төлөөлөгчид болон бизнесменүүд уг чуулга уулзалтад оролцжээ.
2007 онд Төв Азийнхны Хятад улстай хийсэн экспорт, импортын худалдааны нийт хэмжээ 19 тэрбум 690 сая ам.долларт хүрч, үүнд Шиньжянтай хийсэн худалдааны хэмжээ нь 10 тэрбум 970 сая ам.долларт тус тус хүрсэн бөгөөд эдгээр нь Төв Азийн 5 орны импорт экспортын нийт хэмжээний 16 хувь болон 9 хувийг л эзэлсэн байна. Иймээс хоёр талын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны орон зай, нөөц хүчин асар их байгаа юм. \Баясгалан орчуулж О.Дарамбазар хянав\
|