Хятадын Жүншин компанийн инженерийн хоёр ажилтан Пакистаны баруун хойт нутгийн хилийн мужид сураггүй алга болсон явдалд Хятадын засгийн газар ихээхэн анхаарал хандуулж байна. Өнөө, холбогдох байгууллага уг хэргээр арга бүхнийг сүвэгчилж байна. Хятадын талын сураггүй алга болсон ажилтнуудыг байдаг хүчээрээ эрж хайн, тэдний амь насны аюулгүй байдлыг батлахыг Хятадын тал Пакистаны талд нэгэнт шаардсан байна гэж Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Жян юй 2-ны өдөр Бээжинд хийлгэсэн ээлжит хэвлэлийн бага хурал дээр хэлсэн байна.
Талибаны зэвсэгт хүчний Сватад суугаа төлөөлөгч 2-ны өдөр, манай байгууллага Хятадын инженерийн ажилтан болон тэдний жолооч, бие хамгаалагчийг барьцаалсан, тэд өнөө бүгд эрүүл энх байна гэж мэдэгдсэн байна гэж Пакистаны хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлсэн байна. \Хүчит орчуулж, Номин хянав/
|