Түвд тун саяхан аж үйлдвэрийн хөгжлийн районы байгуулалтыг аж үйлдвэр хөгжүүлэх гол район болгохоор тогтоосон байна . 2009 оны эцэс гэхэд 3 тэрбум 500 сая юаний хөрөнгө оруулж, аж үйлдвэрийн 5 район байгуулах болно.
Эх сурвалжаас үзвэл, энэ 5 аж үйлдвэрийн районд улсын зэрэглэлийн нээн хөгжүүлэх 1 район тухайлбал Лхасын эдийн засаг техникийн нээн хөгжүүлэх район, тэрчлэн сяний шатны аж үйлдвэрийн нээн хөгжүүлэх 4 район багтаж байна. Түвд нь аж үйлдвэрийн нээн хөгжүүлэх районы дэд бүтцийн байгуулалт, хөрөнгө татан оруулах тэрчлэн төслийн байгуулалт зэрэг талаар хөрөнгө мөнгө, бодлогын дэмжлэг үзүүлэх болно.
Танилцуулснаас үзвэл, 2007 оны жилийн эцсийн байдлаар, 5 аж үйлдвэрийн нээн хөгжүүлэх район 1 тэрбум 100 сая юаний хөрөнгө оруулалтыг биелүүлсэн юм байна. \Урангоо орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\
|