• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-09-05 10:24:14    
Газар хөдлөлтийн гамшгаас авран туслах ажилд гадаадынхны хандивласан 1 тэрбум 919 сая юаний хандивын мөнгийг хүлээн авчээ

Синьхуа Агентлаг

     Хятадын Гадаад Хэргийн Яамны мэдээнээс үзвэл, Сычуаньд онц их газар хөдөлснөөс хойш, 8-р сарын 27-ны байдлаар, гадаад орнуудын засгийн газар, олон нийтийн байгууллага болон хувь хүний хандивласан нийт 1 тэрбум 919 сая юаний хандивын мөнгийг Хятадын Гадаад Хэргийн Яам болон Гадаадад суугаа элчин сайдын яам, консулын газар, дипломат төлөөлөгчдийн байгууллагууд хүлээн авсан байна.

     Уг мэдээнд тэмдэглэхдээ, гадаад орнуудын засгийн газар, олон улсын болон бүс нутгийн байгууллагууд 800 сая юань, гадаад орнуудын аж ахуйн нэгж, олон салбарын хүмүүс болон Хятадын харьяат, хятад хүмүүс, гадаадад суралцаж байгаа оюутан, Хятадын хөрөнгө оруулалтын байгууллага зэргийн хандивласан мөнгөний хэмжээ нь 1 тэрбум 100 сая гаруй юаньд хүрсэн байна гэжээ.

     Эх сурвалжийн мэдээнээс үзвэл, Гадаад Хэргийн Яам хүлээж авсан хөрөнгө мөнгөө тэр даруйд нь Вэньчуаний газар хөдлөлтийн гамшигттэй тэмцэн гамшгаас авран туслахад зориулан засгийн газрын холбогдох салбарын гаргасан тусгай данс юм уу тогтсон хүлээн авах талынханд шилжүүлэн өгсөн бөгөөд хандивын хөрөнгө мөнгийг ашиглах санамжийн байдлыг холбогдох талдуудад мэдэгдсэн юм байна. \Урангоо орчуулж, О.Дарамбазар хянав.\