• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-09-05 11:05:20    
Сайн дурынхны үйлчилгээг цаашид өргөн дэлгэр гүнзгий өрнүүлэх хэрэгтэй

Рэнь Минь Ри Бао Сонин

      ХКН-ын төв хорооны суртал ухуулагын хэлтэс зэрэг байгууллага 9-р сарын 4-ний өдөр Бээжинд "Соёлч боловсон, шинэ хэв сурдлыг бий болгон Олимпийг угтъя " гэсэн сайн дурынхны үйлчилгээний яриа уулзалт хийж, ХКН-ын төв хорооны Суртал ухуулагын хэлтсийн дарга Лю Юүньшань хурал дээр хэлэхдээ , сайн дурынхны үйлчилгээний ажиллагааг цаашид өргөн дэлгэр гүнзгий өрнүүлж, нэн олон хүнийг сайн дурынхан болгох хэрэгтэй гэжээ.

      Лю Юүньшань хэлэхдээ, сайн дурынхны үйлчилгээний ажллагааг өргөнөөр өрнүүлэх нь хүмүүсийн эв санаа нэгтэй харилцан туслалцаж, эрх тэгш, найрамдал нөхөрлөлтөй, хамтаар урагшлан дэвших хүүмүүс хоорондын сайн сайхан харилцааг бий болгоход ашигтай юм. Сайн дурынхны зориг санааг ихээр бадрааж, сайн дурынхны үйлчилгээний үзэл санааг хүмүүсийн сэтгэлд үндэслүүлэн, сайн дурынхны үйлчилгээний үзэл баримтлалыг улам олон хүн хзлээн авч зөвшөөрөх болгох хэрэгтэй. Нийгмийн эмзэг бзлэг хүмүүс, өндөр настайчууд, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст голлон үйлчилгээ үзүүлж тэдний хүндрэл зовуурыг чармайн зохицуулах хэрэгтэй гэжээ. /Хүчит орчуулж, Урангоо хянав/