• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-09-05 16:32:41    
Бээжингийн параолимпийн бэлтгэл ажил бүх талаар бэлэн боллоо

Хятадын Олон Улсын Радио

      Бээжингийн Олимпийн наадмын зохион байгуулах хорооны гүйцэтгэгч орлогч дарга бөгөөд ерөнхий нарийн бичгийн дарга Ван Вэй 5-ны өдөр Бээжинд, Бээжингийн параолимпийн төрөл бүрийн бэлтгэл ажил өнөө бүх талаар бэлэн боллоо гэж илэрхийлжээ.

      Бээжингийн параолимпийн хэвлэл мэдээллийн төвд хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр тэрээр хэлэхдээ, Бээжингийн параолимпийн төрөл бүрийн тэмцээний ордон талбай, тэмцээний бус ордон талбай тэрчлэн олимпийн тосгоны саадгүй төхөөрөмж бүхнээрээ стандарт хангаж, өнөө саадгүй бүх төхөөрөмжид тохируулалт хийж дууссан . Үүнээс гадна, параолимпийн наадамд үйлчлэхээр бүртгүүлсэн 178 мянган ажилтан болон 40 мянган сайн дурынхан ч ажилд ороход бэлэн болсон байна гэжжэ.

      4-ний өдрийн байдлаар, Бээжингийн параолимпийн наадамд 148 улс орон, газар нутгийнхан оролцохоор бүртгүүлээд байна. Тэмцээнд оролцох тамирчид бараг 4000 орчим байж, үүний 138 баг төлөөлөгчид параолимпийн тосгонд орж суусан байна. \Урангоо орчуулж, Цэцэн хянав\