2008 оны Бээжингийн олимпийн гэрэл зургийн үзэсгэлэн 5-ны өдөр Бээжин хот дахь Хятадын уран зургийн ордонд нээгдсэн байна.
Синьхуа хорооны зохион байгуулсан энэ гэрэл зургийн үзэсгэлэн нь нийт 300 гаруй ширхэг гэрэл зургийг дэлгэн үзүүлж, "Дүрэлзэн ассан ариун гал", "Гайхамшигтай сайхан тэмцээний талбай", "Сэтгэлийн холбоотой олимп", "Хүсэл биеэлсэн Бээжин" гэх дөрвөн хэсгээс бүрэлдэжээ. Эдгээр нь Бээжингийн олимпийн наадмын ариун галыг асаасан, нээлт хаалтын ёслол, тэмцээний үйл ажиллагаа зэрэг байдлыг дүрслэн харуулсан байна.
Синьхуа хороо олимпийн 29-р наадмын зохион байгуулагч орны гол мэдээлэх агентлаг мөн бөгөөд олимпийн үндэсний гэрэл зургийн багийн ажлыг хариуцан хийсэн юм. Уг гэрэл зургийн үзэсгэлэнг 9-р сарын 9-ний өдрийг хүртэл Хятадын уран зургийн ордонд ажиллуулж, дараа нь Хятадын бусад муж, өөртөө засах район, шууд хариа хотууд тэрчлэн хилийн чанадын 100 гаруй улс орон, газар нутагт ажлуулах болно. \Алтаннавч орчуулж, Цэцэн хянав\
|