ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчоо 5-ны өдөр Бээжинд хурал хийж, энэ оны 9-р сараас эхлэн нэг жил хагас орчмын хугацаанд нийт намын хэмжээнд шинжлэх ухааны хөгжлийн үзэлтийг суралцан, бодитой ажил дээр хэрэгжүүлэх ажиллагааг хэсэг бүлэг хуваан өрнүүлэхээр шийдвэрлэв. ХКН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Хү Жиньтао энэ хурлыг даргалжээ.
Шинжлэх ухааны хөгжлийн үзэлт бол намын гурван үеийн удирдах бүрэлдэхүүний хөжглийн тухай чухал үзэл санааны залгамжлал болон хөгжил, Хятадын эдийн засаг нийгмийн хөгжлийн чухал жолоодох чиг шугам мөн. Нийт нам заавал шинжлэх ухааны хөгжлийн замаар замнаж, Хятадын онцлогтой социализмын нэн саруул сайхан хөгжлийн ирээдүйг чармайн нээх хэрэгтэй гэж хурлаас үзэсэн байна. \Цэцэн орчуулж, Урангоо хянав\
|