Бээжингийн Олимпийн наадам өндөрлөж 12 хоног болсны дараа, Бээжингийн 2008 оны Пара олимпийн наадмын гол бамбарыг энэ орой ﹙6-ны орой﹚асаана. Хятад улсын дарга Хү Жиньтао Пара олимпийн наадам эхэлснийг мэдэгдэж, Олон Улсын Пара Олимпийн Хорооны ерөнхийлөгч Филип Кравен нээлтийн ёслолд оролцож үг хэлнэ.
Олон Улсын Пара Олимпийн Хорооны 162 гишүүний 147 нь Пара олимпийн энэ наадамд оролцуулахаар төлөөлөгчдөө илгээсэн бөггөөд үүнд 4000 гаруй тамирчин багтаж байна. Энэ хоёр тоо нь өнгөрсөн үеийн Пара олимпийн наадмуудынхаас бүр давсан байгаа юм. Үүнээс гадна, уралдаан тэмцээний төрөл нь ч хамгийн олон наадам болж байна.
Нээлтийн ёслол өндөрлөсний дараа, Бээжингийн Пара олимпийн наадмын уралдан тэмцээнүүд Бээжин, Чиндао болон Шянган 3 хотод явагдах болно. Пара олимпийн энэ наадмын тэмцээн 11 хоног үргэлжилж, 9-р сарын 17-ны өдөр өндөрлөнө.
Сонсогч та бүхэн манай мэдээний нэвтрүүлгийн дараа, Пара олимпийн энэ наадмын нээлтийн ёслолын тусгай нэвтрүүлгийг хүлээн авч сонсоорой.\О.Дарамбазар орчуулж, Пэрлаймаа хянав.\
|