Хятад улсын дарга Хү Жиньтао, түүний гэргий 6-ны үдэд Бээжингийн ардын их хурлын ордонд 2008 оны Бээжинийн Параолимпид оролцох хүндэт зочдыг дайллага базааж угтжээ. Хү Жиньтао дайллага дээр үг хэлж тэмдэглэхдээ: 2001 онд Бээжингийн Параолимпийн наадмыг зохион байгуулах эрх авснаас хойш, олон улсын хамтын нийгэмлэгт хийсэн төв чанга амлалтаа Хятадын засгийн газар, ард түмэн нухцтай хэрэгжүүлж, Олимп болон Параолимпийг ижилхэн тансаг сайхан зохион байгуулах шаардлагын дагуу, Бээжингийн параолимпийн наадмын бэлтгэл ажлыг бүх хүчнээрээ сайн хийв гэжээ.
Бээжингийн Параолимп лавтай өвөрмөц онцлогтой, өндөр түвшинд зохиогдох болно. Улс орнуудын хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн бие биеийн ойлголцлого, найрамдлыг нэмэгдүүлэх тавцан болсон Бээжингийн Параолимп нь дэлхийн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн биеийн тамир спортын үйл хэрэгт маш эрхэм нандин оюун санаанай өв хөрөнгө үлдээнэ гэдэгт итгэж байгаагаа тэрээр илэрхийлэв.
ОУПОХ-ны ерөнхийлөгч PHILIP CRAVEN, ОУОХ-ны хүндэт ерөнхийлөгч Самаранч, БНСУ-ын ерөнхий сайд Хан Сен Соо нарын зэрэг Хятадын ба гадаадын 120 гаран зочин угдах дайллагад оролцжээ. \Баясгалан орчуулж Пэрлаймаа хянав\
|