5 хоног ажиллуулсан Хятадын Шинжянгийн Үрэмчид болсон гадаад эдийн засаг худалдааны 17-р бизнес хурал 9-р сарын 5-ны орой өндөрлөж, 3 тэрбум 533 сая ам.далларын үнэ бүхий гадаад эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны гэрээ тохирсон байна. Дотоодын эдийн засаг худалдааны наймаа тохирсон нийт хэмжээ нь 181 тэрбум 600 сая юаньд хүрч, хамтын ажиллагааны төслүүд нь голцуу Шинжянгийн уул уурхайн нөөц баялагийг нээж хөгжүүлэх, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг нарийн боловсруулах, химийн аж үйлдвэр, худалдаа наймаа, байгаль орчны хамгаалалтын тоног төхөөрөмжийн байгуулалт зэргийг хамарч байна.
Үрэмчид болсон гадаад эдийн засаг худалдааны 17-р бизнес хурлыг Хятадын Худалдааны Яам, Худалдаанд тус дөхөм үзүүлэх Хятадын нийгэмлэг болон ШҮӨЗР-ны ардын засгийн газар хамтран эрхэлсэн юм. \Пэрлаймаа орчуулж,Баясгалан хянав\
|