• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-09-06 17:31:44    
Ираны цөмийн асуудлын хэлэлцээ сэргэгдэх боломжтой байна

Хятадын Олон Улсын Радио

      Хятад улсын дарга Хү Жиньтао, Бээжингийн Параолимпийн нээлтэд оролцохоор хүрэлцэн ирсэн Ираны ерөнхийлөгч Махмуд Ахмадинеджад-тай 6-нд Бээжинд уулзахдаа : Өнөө Ираны цөмийн асуудлын хэлэлцээ сэргэгдэх олдошгүй боломжтой болоод байна. Эв зүйн хэлэлцээгээр цөмийн асуудлыг шийдэхэд тус төхөм үзүүлэхээр Хятадын тал өнгөрснийхтэйгээ адил чармайх бөгөөд үүний төлөө цаашид бүтээлч үүрэг гүйцэтгэнэ гэж тэмдэглэжээ.

     Үүнд холбогдуулан Махмуд Ахмадинеджад хэлэхдээ: Ираны цөмийн асуудлыг шийдэх талаар холбогдох тал 2 төсөл дэвшүүлэв. Талууд бүр хүлээж авч чадах зохицуулах арга олохыг хүсэж байна. Хятадын талтай хэлхээ холбоо, зөвшилцлөө хэвээр байлгахад Ираны тал бэлэн байна гэжээ.

      Бээжингийн Олимп, Параолимпид дэмжлэг үзүүлж, Сычуаний Вэнь чуаний хүчтэй газар хөдлөлтийн дараа Хятад улсад эрхэм нандин тусламж зүзүүлсэн Ираны засгийн газар, ард түмэнд баярлан талархаж байгаагаа Хү Жиньтао илэрхийлжээ. Махмуд Ахмадинеджад Бээжингийн Олимп амжилтай зохион байгуулагдсанд баяр хүргэж, Бээжингийн Параолимп ч амжилттай зохиогдохыг хүсэн ерөөлөө. \Баясгалан орчуулж Пэрлаймаа хянав\