• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-09-06 22:56:39    
Урьд өмнө байгаагүй өргөн их цар хэмжээтэй Бээжингийн 2008 оны Пара олимпийн наадам эхлэв

Хятадын Олон Улсын Радио

      Бээжингийн Олимпийн наадам өндөрлөж 12 хоног болсны дараа, урьд өмнө байгаагүй өргөн их цар хэмжээтэй Бээжингийн 2008 оны Пара олимпийн наадам 6-ны орой эхэллээ. Хятад улсын Дарга Хү Жиньтао Пара олимпийн наадам эхэлснийг мэдэгдэв. Олон Улсын Пара Олимпийн Хорооны ерөнхийлөгч Филип Кравен нээлтийн ёслол дээр үг хэлж, Бээжингийн Олимпийн наадам маш гайхамшигтай болсон, Бээжингийн Пара олимпийн наадам ч бүрэн дүүрэн амжилтад хүрнэ гэдэгт иргэж байна гэж тэмдэглэжээ.

      Филип Кравен хэлэхдээ, Бээжингийн 2008 оны Пара олимпийн наадмын 12 хоногийн хугацаанд, зөрөө оршиж байна гэж үзэж байсан зүйлүүд тань үнэндээ тийм ч тодорхой зөрөөтэй биш гэснийг та харах болно гэлээ.

      Олон Улсын Пара Олимпийн Хорооны 162 гишүүний 147 нь Пара олимпийн энэ наадамд төлөөлөгчдөө илгээн оролцуулж байгаа бөгөөд үүнд 4000 гаруй тамирчин багтаж байна. Энэ хоёр тоо нь өнгөрсөн үеийн Пара олимпийн наадмуудынхаас бүр давсан байгаа юм. Үүнээс гадна, уралдаан тэмцээний төрөл нь ч хамгийн олон наадам болж байна.

      Бээжингийн Олимпийн Наадмыг Зохион Байгуулах Хорооны дарга Лю Чи хэлэхдээ, Хятадын Засгийн газар болон ард түмэн туйлын их халуун сэтгэлээр Бээжингийн Пара олимпийн наадмыг дамжиж байна. Бээжингийн Пара олимпийн наадам нь хамтаар баярлан цэнгэлдсэн, найрамдал, хүсэл мөрөөдөл болон амжилтын өргөн их цуглаан болохыг бид хүсэж байна гэжээ.

      Энэ нь түүхэн дээр, Олипмйн наадам болон Пара олимпийн наадмын бэлтгэл ажлыг нэг зохион байгуулах хороо анх удаа зэргээр хийж зохион явуулж байгаа болно. Зохион байгуулах эрхийг 2001 онд авсны дараа, Бээжингийн Олимпийн Наадмыг Зохион Байгуулах Хороо болон Хятадын Засгийн газар дэлхийд хандан амлалт хийж, "ялан давах, нийлэн нэгдэх, хамтаар хүртэх"-ийг Бээжингийн Пара Олимпийн наадмын гол сэдэв болгож, "хоёр олимп, адилхан гайхамшигтай" түвшинд хүрэхийн тул хүчин чармайлт гаргасан юм.

      Нээлтийн ёслол өндөрлөсний дараа, Бээжингийн Пара олимпийн наадмын уралдан тэмцээнүүд Бээжин, Чиндао болон Шянган 3 хотод явагдах болно. Пара олимпийн энэ наадмын тэмцээн 11 хоног үргэлжилж, 9-р сарын 17-ны өдөр өндөрлөнө.

      Сонсогч та бүхэн манай мэдээний нэвтрүүлгийн дараа, Пара олимпийн энэ наадмын нээлтийн ёслолын тусгай нэвтрүүлгийг хүлээн авч сонсоорой.\О.Дарамбазар орчуулж, Пэрлаймаа хянав.\