• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-09-07 15:31:34    
Вэнь Жябао Өмнөд Солонгосын ерөнхий сайдтай уулзлаа

Хятадын Олон Улсын Радио

     Хятадын Төрийн Зөвлөлийн ерөнхий сайд Вэнь Жябао, 2008 Параолимпийн нээлтийн ёслолд оролцохоор ирсэн БНСУ-ын ерөнхий сайд Хан Сынн Сүтэй 7-ны өдөр Бээжинд уулзав.

     Вэнь Жябао хэлэхдээ: Бээжингийн Параолимпийг амжилттай зохион байгуулахаар дамжуулан, нийгмийн амьдралд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг нэн сайн оролцохыг урамшуулан тусалж, нийгмийн хайр халамж, үйлчилгээний ухамсрыг дээшлүүлж, нийгэм нийт илүү хайр халамжтай байхыг Хятадын тал хүсч байна гэжээ. Өмнөд Солонгосын талтай хүрээлэн байгаа орчныг хамгаалах, цахилгаан холбоо, банк санхүү, бараа гүйлгээ, эрчим хүчний салбаруудын хамтын ажиллагааг эрчимжүүлж, хоёр орны худалдааны чөлөөт бүсийн байгуулалтын үйл явцад тус төхөм үзүүлж, үйлдвэрийн бүтцэд зохицуулалт хийсэн арга туршлагыг харилцан хувиалцаж, хоёр орны эдийн засгийг тогтвортой хөгжүүлэх явцад харилцан ашигтай хамтаар хөгжихийг биелүүлэхэд Хятадын тал бэлэн байна гэжээ.

     Хан Сынн Сү хэлэхдээ: Бээжингийн Олимп болон Бээжингийн Параолимпийг амжилттай зохион байгуулахын төлөө Хятадын засгийн газар болон ард түмэн асар их хүчин чармайлт гаргасан. Үүнд дэлхий нийтээр бишрэн бахархаж байна. Хятадын талтай хамтаар хоёр талын харилцааг цаашид хөгжүүлэхэд Өмнөд Солонгосын тал бэлэн байна гэжээ. Солонгосын хойгийн цөмийн асуудлаарх 6 талт хэлэлцээнд чухал үүрэг гүйцэтгсэн Хятадын талыг тэрээр бас нааштай үнэлжээ. \Баясгалан орчуулж Пэрлаймаа хянав\