
Хятад улсын дарга Хү Жиньтао 7-ны өдөр Бээжинд үг хэлж, Хятад Японы найрамдал нь эцсийн эцэст хоёр орны ард түмний найрамдал юм. Японы талтай хамтаар, Хятад Японы стратегийн харилцан хөнгөлөлттэй харилцааг шинэ түвшинд хүргэхэд Хятадын тал бэлэн байна гэж илэрхийлсэн байна.
Хү Жиньтао 7-ны өдөр Бээжингийн 2008 оны параолимпийн нээлтийн ёслолд оролцохоор хүрэлцэн ирсэн Японы Леберал Ардчилсан намын уулын ерөнхий нарийн бичгийн дарга, Япон Хятадын найрамдлын нийгэмлэгийн дарга Като Койчитой уулзахдаа ингэж хэлсэн юм. Бээжингийн олимп, Бээжингийн параолимпийг дэмжсэн Японы засгийн газар болон нийгмийн олон салбарынханд Хү Жиньтао баярлан талархаж, Японы тамирчид Бээжингийн параолимпид сайн амжилт үзүүлэхийг ерөөсөн байна. \Пэрлаймаа орчуулж,Баясгалан хянав \
|